• Эхлэл
  • 20 орны 30 төлөөлөгч Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж байна

20 орны 30 төлөөлөгч Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж байна

2017/06/23

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Сонгууль ажиглах багийн тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Арэнсийг хүлээн авч уулзжээ.

Тэрээр энэ сарын 26-ны өдөр болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн асуудлаар ярилцсан байна. Элчин сайд Гээрт-Хинрич Арэнс ЕАБХАБ-ын АИХЭА 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийг тус тус ажиглаж байжээ.

Энэ удаад ЕАБХАБ-ын гишүүн 20 орны 30 ажиглагч ирэх долоодугаар сарын 5-ыг дуустал манай улсын сонгуулийг ажиглахаар ирсэн байна. Тэд өнгөрсөн тавдугаар сарын 22-ноос эхлэн ажиглалтаа эхэлсэн аж.

Уулзалтын үеэр Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг тэмдэглэж, цаашид тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн гурван чиглэл болох цэрэг-улс төрийн, эдийн засаг, байгаль орчны болон хүний аюулгүй байдлын чиглэлээрх хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх, нэн ялангуяа, эдийн засаг, нийгэм, хүний аюулгүй байдлын чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна