• Эхлэл
  • ЦЕГ: 151 гомдол ирсний 9.2 хувь нь мөнгө эд зүйл тараасан гэх мэдээлэл байна

ЦЕГ: 151 гомдол ирсний 9.2 хувь нь мөнгө эд зүйл тараасан гэх мэдээлэл байна

2017/06/26

Өнөөдөр Монгол улсын тав дахь ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж байна.

Дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн шинжтэй болон сонгуулийн үйл явцтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга П.Батбаатар:-ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН 14 ХУВЬ НЬ МӨНГӨ ТАРААСАН ГЭХ ДУУДЛАГА БАЙНА-Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд сонгуультай холбоотой 649 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээд байна.

 

Харин өнөөдөр 18:00 цагийн байдлаар 151 гомдол мэдээлэл ирсний 25 нь буюу 16.5 хувь сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн, хоёр буюу 1.3 хувь нь хууль бус сурталчилгаа явуулсан, 14 буюу 9.2 хувь нь мөнгө эд зүйл тараасан, 72 буюу 47.7 хувь нь бүртгэлийн хуудас буюу чек худалдаж авсан, долоо буюу 4.6 хувь нь танхайрсан бусад буюу 31 зөрчил нь утсан дээр бичлэг хийсэн, машинтай хүмүүс зураг аваад байна, хүмүүс гэр рүү дайрч орсон, согтуу хүн танхайраад, чулуу шидэх гээд байна, ухуулагчийг зодсон байна гэх мэт мэдээллүүд байна.

 

Үүний хажуугаар бид Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1983 сонгуулийн санал авах хэсгийн хороодод ажиллаж, өдөр тутмын дуудлагуудаа хүлээн авч, өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.Ийм үед ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид болон байгууллагыг ямар нэгэн намтай харьяалуулан ярьж байгаа нь харамсалтай байна. Одоог хүртэл цагдаагийн байгууллагыг хууль зөрчсөн гэж тогтоогдоогүй байгаа тул үүргээ хэвийн гүйцэтгэж байна гэж харж болно. Улс төрийн нам эвслүүд бүгд цагдаагийн байгууллагад хандаж байгаа, үүнийг бид үүргийнхээ дагуу шалгаж, богино хугацаанд илрүүлэхээр ажиллаж байна.

 

Гомдол өгсөн талууд хардах эрхтэй ч цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг ард иргэдийн эсрэг турхирч байгаа мэтээр мэдээлж буй нь харамсалтай байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна