• Эхлэл
  • Дахин санал хураалтад БҮХ СОНГОГЧ оролцоно

Дахин санал хураалтад БҮХ СОНГОГЧ оролцоно

2017/06/27

Нэр дэвшигчдийн нэг нь олонхийн санал авч чадаагүй тул дахин санал хураалтыг ирэх сарын 9-нд зохион байгуулах болсон.

Ерөнхийлөгчийн сонгуульд 1.988.868 сонгогч бүртгэгдсэнээс нийт 1.357.788 буюу 68.27 хувь санал хураалтад оролцсон тул сонгуулийн хүчинтэйд тооцсон юм.

Дахин хийх санал хураалтаар бүх иргэд оролцох бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчид болох Х.Баттулга, М.Энхболд нар өрсөлдөнө.

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр санал хураалтыг зохион байгуулахад 7.2 тэрбумыг зарцуулах тооцоо гарчээ.

эрэв дахин санал хураалтад ирц хүрэхгүй, хангалтгүй дүн гарвал дахин сонгууль явуулах юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна