• Эхлэл
  • Загварын шоунаас олсон орлогын тодорхой хувийг хандивлана

Загварын шоунаас олсон орлогын тодорхой хувийг хандивлана

2017/06/28

Монголын хувцас загварын “Monalun” брэндийн “Торгоны зам 2017” бие даасан загварын шоу  ирэх сарын 5-нд Чойжин ламын сүм музейд болно. Уг загварын шоунд загвар зохион бүтээгч Б.Номуундарийн өрнө дорнын аясыг илтгэсэн загварууд олны хүртээл болох юм байна.

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжин таниулах зорилготой “Tоргоны зам 2017” загварын шоунд дотоодын шилдэг 40 загвар өмсөгч алхаж, соёл урлаг салбарын төлөөллүүд уран бүтээлээ дэлгэх гэнэ. Мөн өмнө нь танилцуулж байсан “Нүүдлийн тогоруу” цуглуулгыг бүрэн хэмжээгээр нь танилцуулах аж.

Тус  хамт олон Монголын хосгүй үнэт өв соёлыг залуучуудад таниулан сурталчилж, хайрлан хамгаалахыг уриалах үүднээс арга хэмжээнээс олсон нийт орлогын тодорхой хувийг тус музейн сэргээн засварлалтад хандивлахаар болсон юм байна. 

Эх сурвалж: eagle.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна