• Эхлэл
  • 4953 нэр төрлийн эмийн бүртгэл хүчинтэй байна.

4953 нэр төрлийн эмийн бүртгэл хүчинтэй байна.

2017/06/28

Манай улсын эмийн бүртгэлд дэлхийн 59 орны эм байдаг. Бүртгэлтэй эмийн 24 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэнийг нь Энэтхэг, Орос, Болгар, Унгар зэрэг улсаас оруулж ирдэг аж.

Эмийн бүртгэлийн санд тавдугаар сарын 30-ны байдлаар 4953 нэр, төрлийн эм, эмийн түүхий эдийн бүртгэл хүчинтэй байна.

Эмийн бүртгэлийн үйл ажиллагааны чанарыг сайжруулахад шинжээчдийн үүрэг оролцоо чухал байдаг учир тэдний чадавхыг дээшлүүлэх, бүртгэлийн баримт бичигт нарийвчилсан дүн шинжилгээ хийх зорилгоор жил бүр сургалт зохион байгуулдаг.

Тус сургалт Эрүүл мэндийн хөгжлийн төвд өчигдөр эм зүй, эмнэлзүйн чиглэлээр зохион байгуулагдлаа. Энэ жилийн сургалтад Хүний эмийн зөвлөл болон салбар зөвлөлийн гишүүдийг оролцуулж буйгаараа онцлогтой аж. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна