ТОВЧ МЭДЭЭ
- Сирийн армийхан ба холбоотнууд болох "Хезболла", Ираны сайн дурын бригадыхан агаарын дэмжлэгтэйгээр суулийн 4 хоногийн дотор Хомс мужаас зуун тийш Ирак улсын хилийн дагуу ИУ-ийн эзэлсэн нутагруу цомролт хийж нийт 80 км урагшилж Т2 агаарын бааз, шахуургын станцруу 7 км зайд тулж очсон байна. Ийнхуу давшилтаар Дэйр-Эз-Зор мужруу нэвтэрч энэ хэсэгт Сири-Иракийн 80 км газрыг хяналтандаа авсан байна. Одоогийн байдлаар ИУ-ний байнгын дайралтаас хамгаалах шугам байгуулах ажилдаа Сирийн армийхан орсон байна. Хомс мужийн Арак нефть-хийн орд газруудад ИУ-хан хүчтэй эсэргүүцэл үзүүлсээр байгаа бөгөөд армийхан хүн хүчний хохиролтой хориглолтын байдалд шилжээд байна. Тус районд тулааны явцад Сирийн армийн 18-р танкийн дивизийн захирагч бригадын генерал Фуад Хаддур алагдсан байна.
- Сирийн армийн анги нэгтгэл, Барсууд хүчин, ардын сайн дурын бригадууд энэ сарын 26-ний өдөр давшилтаа өмнөд- баруун хэсгээр Саламия-Ракка замын дагуу хийж 12-18 км урагшилж, Хама мужаас Ракка хотын чиглэлд давшиж байгаа 5-р легионы дайчидтай Алеппо- Ракка мужийн зааг дээр ИУ-ийн сайтар зэвсэглэсэн 3000-5000 хүнтэй том бүлэглэлийг бүслэх байдалд орсон байна. Армийн хоёр бүлэг нийлэх зай 8 км үлдсэн байна. Хэрвээ энэ хэсэгт ИУ-ийн бүлэгийг устгаж чадвал Сирийн армийн том хүч Ракка хотод өмнөд зүгээс богино хугацаанд тулж очих юм. Тус хэсэгт Орос-Сирийн нисэх бүлэг идэвхтэй ажиллагаа эхлүүлсэн бөгөөд АНУ тэргүүтэй барууны эвслийхэн агаарын ажиллагаагаа бууруулсан мэдээтэй байна.
Сэтгэгдэл байхгүй байна