Европын Холбооны шударга өрсөлдөөнийг зохицуулах байгууллага Google компанийг $2.7 тэрбумаар торгох шийдвэрийг Мягмар гарагт гаргалаа.
Ингэх болсон шалтгаан нь Google хайлтын үр дүндээ өөрийн бүтээгдэхүүнийг түлхүү оруулж, бусад өрсөлдөгчиддөө боломж олгохгүй байна гэж үзсэн юм.
Шийдвэрийн дагуу Google 90 хоногийн дотор энэхүү алдаагаа засах ёстой ба хэрвээ засахгүй бол жилийн орлогынхоо 5 хувьтай тэнцэх торгууль нэмж хүлээх ажээ.
Харин Google Европчуудын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдах талаар судалж байгаа гэнэ. Онлайн худалдааны чиглэлээр ажилладаг Европын компаниуд гомдол гаргаснаар долоон жил үргэлжилсэн мөрдлөг өндөрлөж, шийдвэрээ гаргасан нь энэ юм.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл байхгүй байна