• Эхлэл
  • Улсын дээд шүүх өнөөдөр Н.Энхбаярын нэхэмжлэлийг хэлэлцэнэ

Улсын дээд шүүх өнөөдөр Н.Энхбаярын нэхэмжлэлийг хэлэлцэнэ

2017/06/28

МАХН-ын дарга Н.Энхбаяр Улсын дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Учир нь Сонгуулийн ерөнхий хороо түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн сарын 09-нд Н.Энхбаярын нэхэмжлэлийг хэлэлцээд Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэжээ. Иймд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгогдох эрхийг нь хууль бусаар хаан боогдууллаа гэж үзэн, Улсын дээд шүүхэд хандсан юм.

Өнөөдөр тус шүүхийн Захиргааны хэргийн танхимд нийт 14 хэрэг хэлэлцэх бөгөөд хамгийн сүүлчийнх нь Н.Энхбаярын нэмэмжлэлтэй хэрэг байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна