Зам тээврийн ослын улмаас өчигдөр /2017.06.27/ нэг хүн нас баржээ.
Тодруулбал Булган аймгийн Дашинчилэн сумын Номын булаг гэх газрын амд T.Pruis маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч 27 настай Б-гийн амь нас хохирсон байна. Хэргийг Булган аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Энэ мэтчилэн орон нутгийн замд хурд хэтрүүлэх, дүрэм зөрчсөнөөс болж эрдэнэт хүний амь нас эрсэдсээр байна.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн мэдлэг дутмаг, мэдсэн ч зөрчдөг, дүрмээ биелүүлдэггүй, хэнэггүй, хариуцлагагүй, сахилгагүй, соёлгүй үйлдэл нь осол гарахад нөлөөлж байна.
Сэтгэгдэл байхгүй байна