Москвагийн тойргийн цэргийн шүүх Дотоод Хэргийн яамны "Север" батальоны офицер асан Заур Дадаевыг Борис Немцовын аллагад буруутай гэж үзсэн тухай Медуза-гийн сурвалжлагч мэдээлжээ.
Дадаев бусдын хамт энэхүү аллагыг үйлдсэн гэж буруутгагдсан бөгөөд Заур Дадаев Борис Немцовыг буудсан гэжээ.
Улстөрч Борис Немцовыг 2015 оны 2-р сарын 27-ны үдэш Москва хотын төвд Москворецкийн гүүрэн дээр буудаж амийг нь хороосон юм.
Сэтгэгдэл байхгүй байна