• Эхлэл
  • Бага ангийн багш нар туслах багштай болно

Бага ангийн багш нар туслах багштай болно

2017/06/30

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан юм. Энэ хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал багшийн цалин хангамж мужаан, жолооч, үйлчлэгчийн цалингийн сүлжээтэй дүйцэхүйц байгаа нь багшийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

Мөн багшийн мэргэжил сонгон суралцагчдын шалгалтын оноо сайнгүй байгаа нь бсалбарын хөгжилд анхаарахгүй байгаагийн илрэл юм.

Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Хууль зүйн болон хөгжих баталгаагаар бүрэн хангагдаж чадаагүй байгаагаас үүдэн багшийн ёс зүйн стандартыг сайжруулах, хатуу чанд шаардлага тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна гэж хэллээ.

Багш ажлын байрандаа хөгжих боломжийг бүрдүүлэх, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг сайжруулах, ажлын гүйцэтгэлд суурилсан цалингийн урамшуултай болгох, таван жил ажиллаж мэргэжлийн зэрэг ахиж буй системийг илүү уян хатан болгож, гүйцэтгэлээс хамааруулах, бага ангид туслах багштай болж, ачааллыг бууруулах зэргийг хуулийн төсөлд тусгажээ.

Багшийн нэр хүндийг хуулиар хамгаалах, багшийн эрүүл мэндэд анхаарал хандуулах талаар ч тусгасан байна. УИХ-ын зарим гишүүн төслийг цаг алдалгүй батлахыг дэмжсэн юм. Харин хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

АН-ын бүлэг төслийн үзэл баримтлалыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хуульд тусгах саналуудаа боловсруулах шаардлагатай гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна