Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар олон нийтэд мэдэгдэл хийлээ. Тэрээр “Ард түмэн өөрсдийнхөө сонголтыг хийсэн. Харамсалтай нь төрийн дээр суусан МАНАН-гийнхан ард түмний сонголтыг луйвардсан. Надад саналаа өгсөн Монголын ард түмэнд баярлалаа.
Энэ бол Монголын ард түмний олон жилийн хүлээлт байсан. Шударга бусаар төрийн эрхийг булааж авч байгаа явдалтай эвлэрч болохгүй. Бид цагаан сонгууль, шударга сонгууль хийсэн. Хулгай хийх бол муухай. Хулгайч байн байн хулгай хийгээд гаршаад байвал хулгайд юмаа алдаж байгаа хүн муу байна гэсэн үг. Сонгуулийн хамгийн сайн тал нь хулгайчдын хулгай хийх арга ил боллоо.
Саяны сонгуульд ямар нэгэн булхай байгаа эсэхийг мэдэхийн тулд дахин санал хураалт явуулах ёстой.Маргаантай байгаа хэсгүүдэд дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. Хэрэв СЕХ хоёр дахь шатны сонголт явуулахаар улайран зүтгэвэл шударга байдлыг хүсэгчид иргэд аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй” гэлээ.
Сонгуульд сайн хүн оролцохгүй бол муу хүмүүс оролцож биднийг зовоосоор байх болно. Хар харыг хараар зайлуулдаг юм. Тиймээс би цагаан сонгуулийн хувьсгалыг эхлүүлэхийг уриалж байна. Ингэвэл Монголын улс төрд үүр цайна" хэмээн мэдэгдлээ
Сэтгэгдэл байхгүй байна