Иргэдийг Туул голын усанд осолдож эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр бүр завьт эргүүл ажиллаж буй.
Завьт эргүүлийн бүлэг 2017 оны долоодугаар сарын 01-ний өдөр эргүүлээр явж байхад нь Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо "Вива сити" хорооллын харалдаа Туул голд хүүхэд усанд живж байхтай таарсан байна.
Аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг уснаас гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. Биеийн байдал хэвийн болсны дараа 11 настай эмэгтэй хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгөв гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна