“МИАТ” компаний Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” аялалын дугаартай нислэгээр зорчиж явсан эмэгтэйн бие гэнэт муудаж амьсгал боогдоход онгоцонд зорчиж явсан эмч нар яаралтай тусламж үзүүлж эрдэнэт хүмүүний амийг аварсан тухай өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл "МИАТ" компаний зүгээс тэдгээр эмч нар болох Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзган-бүүвэй, АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч Ц.Эрдэмбилэг нарт талархал илэрхийлж "МИАТ" компанийн нислэг үйлдэж буй аялалуудаас хүссэн чиглэлдээ нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичгээр шагнажээ.
Сэтгэгдэл байхгүй байна