• Эхлэл
  • Гадаадад суугаа иргэд саналаа өгч эхэллээ

Гадаадад суугаа иргэд саналаа өгч эхэллээ

2017/07/04

Монгол улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль үргэлжилж байна. Тодруулбал, өнгөрсөн сонгуулиар аль нэг нэр дэвшигч 50+1 саналыг авч чадаагүй тул дахин санал хураалтыг орон даяар явуулахаар Сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэрлэсэн.

Санал хураалт Монгол улсад энэ сарын 7-нд орон даяар болох бол өнөөдөр, маргааш хоёр гадаадад суугаа иргэд саналаа өгч буй юм. 

Энэ удаагийн санал хураалт нь сонгуулийн үргэлжлэл учраас санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн нэрийн жагсаалт өөрчлөгдөхгүй болохыг СЕХ-оос мэдэгдсэн.

Санал авах явцыг манай улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комиссоос зохион байгуулна. Тэдгээр салбар комиссоос өмнө нь санал авах иргэдийн бүртгэлийг явуулахад 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн.  Иргэд тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өгөхөөр хуульчилсан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна