• Эхлэл
  • Осолд орсон эмч нар сонгуулийн сурталчилгаанд яваагүй гэлээ

Осолд орсон эмч нар сонгуулийн сурталчилгаанд яваагүй гэлээ

2017/07/04

Гэмтэл согог үндэсний төвийн эмч нар орон нутгийн зам осолд орж олон хүн хүндээр бэртсэн гэх мэдээлэл гарсан. Тодруулбал өчигдөр 14:00 цагийн орчим ГССҮТ-ийн эмч нарын сууж явсан Тоёота Приус маркийн авто машин Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотыг чиглэж явахдаа  зорчигч тээврийн автобустай мөргөлдөн осолдож, зургаан эмч хүнд гэмтэл авсан. Тэднийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар сонгуулийн сурталчилгаа хийхээр өнгөрсөн баасан гаригт орон нутгийг зорьсон хэмээн зарим хэвлэлүүд мэдээлсэн. 

 

Тэгвэл энэ талаар ГССҮТ-өөс өнөөдөр албан ёсоор тайлбар мэдээлэл өглөө.  

    ГССҮТ-ийн Т.Мөнхсайхан хэлэхдээ “Манай эмч нарыг сонгуулийн сурталчилгаанд явж байгаад амиа алдсан мэтээр ярьж байна. Бид эмч нарынхаа амь насыг аврахаар ажиллаж байгаа энэ хэцүү үед хүний амиар улс төржиж байгаад харамсаж байна. А.Цогцэцэг сайд       ийм тушаал гаргах эрх мэдэлтэй хүн биш.

 

Манай эмнэлгийн эмч, ажилчид их ачааллын үеэс урьтаж хамт олноороо Эрдэнэзуу хийд руу том оврын автобустай салхинд гарахаар явсан. Эрдэнэзуу хийдээс буцах замд өөрсдийн унаагаар, гэр бүлээрээ явсан эмч нар осолд орсон. Дунд оврын жуулчид тээвэрлэсэн автобусны жолооч үүрэглэснээс урсгал сөрж орж ирж мөргөсөн байна лээ. Нэг эмч хавсарсан хүнд гэмтэлтэй сэхээн амьдруулах тасагт, гурав нь энгийн тасагт хэвтэж байна. Нэг нь мэс засалд орсон. Хүний амь нас эрсдээгүй” гэлээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна