Урьдчилгаагүй ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй өргөдлийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар авч эхлээд байна. Эхний ээлжийн буюу агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугч иргэдНийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар заавал өөрийн биеэр очиж өргөдлөө өгнө.
Тэгвэл урьдчилгаагүй, ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд ямар материал бүрдүүлж, ямар шаардлага хангасан байх ёстой вэ
-35 МЯНГАН ХООСОН ОРОН СУУЦ эзнээ хүлээж байна-
Энэ жилийн хувьд 35 мянган орон сууц эзнээ хүлээн хоосон байгаа. Тогтмол ажилтай иргэдийн дийлэнх нь ипотекийн зээлд хамрагдсан тохиолдолд сар бүрийн зээлийн төлбөрөө бүрэн төлөх боломжтой хэдий ч урьдчилгаа 30 хувийн төлбөрийг бүрдүүлэх хуримтлалгүй болох нь судалгаагаар тогтоогдсон гэдэг. Тиймээс эдгээр өрхөд зориулж, урьдчилгаагүй ипотекийн зээлээр гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Ингэхдээ зөвхөн иргэн өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд сангаас дэмжлэг үзүүлэх юм. Харин чөлөөлөгдөж байгаа газруудад цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, амрах тохилог орчин бүхий тоглоомын талбай барихаар төлөвлөжээ. Мөн эдгээр газарт төсөл сонгон шалгаруулах замаар хямд, чанартай орон сууц барихаар хотын зүгээс төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл байхгүй байна