• Эхлэл
  • Уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулахаар болжээ

Уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулахаар болжээ

2017/07/06

Улсын баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулахаар болжээ. Өмнө нь дан ганц төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрээр бүртгүүлдэг байсан бол энэ жил давхар цахим бүртгэлд хамруулах юм.

Уяачид морьдоо бүртгүүлэхээр ирэхдээ уралдаанч хүүхдээ заавал өөрийн биеэр нь дагуулж ирнэ.  Мөн хүүхэд хурдан морь унахдаа заавал хамгаалалтын хувцас өмсөж, даатгалд хамрагдсан байх дүрэмтэй.

Энэ талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх хэлэхдээ “Хүй долоо худагт уралдах морьдоо уяачид долдугаар сарын 9-ний өдөр бүртгүүлнэ. Монголын морин спорт уяачдын холбоо, манай газар арван цэгт уралдаанч хүүхдүүдийг ачаалал үүсгэхгүйгээр бүртгэхээр төлөвлөж байна” гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна