• Эхлэл
  • УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хуралдаж завсарлана

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хуралдаж завсарлана

2017/07/06

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хуралдаж завсарлана. Зургаадугаар сарын 09-нд түр завсарлаад байсан УИХ-ын чуулган зургаадугаар сарын 29-нөөс хуралдаж өнөөдөр хаалтаа хийх юм.

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал:

- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;

- Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

- Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Бусад;

- Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хаалт болно.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна