Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороодын нэг 22-р хороонд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Нийслэлийн баруун бүсийн залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэхээр Цагдаа толгой орчимд байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн шавыг өчигдөр тавьсан байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Отгонсүхийн санаачилгаар хийгдэхээр болсон уг цэцэрлэгт хүрээлэнг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийх аж. Тус хороонд хийхээр болсон бас нэг ажил нь 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг. Цэцэрлэгийн шав тавих ёслол мөн өчигдөр болсон байна.
Эх сурвалж: times.mn
Сэтгэгдэл байхгүй байна