Монгол Улсын төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэдэг.
Ес дэх жилдээ тэмдэглэх уг баярт Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 2000 гаруй албан хаагч оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Тус нэгдсэн бэлтгэлийн хүрээнд шөнийн парадыг өнөө өглөө үүрийн 04.00 цагт Чингисийн талбайд хийлээ. Ёслолын жагсаалд Онцгой байдлын албаны эрэгтэй, эмэгтэй албан хаагчид оролцож байгаа юм.
Дараагийн шөнийн бэлтгэл энэ сарын 08-нд Чингисийн талбайд болох аж.
Сэтгэгдэл байхгүй байна