• Эхлэл
  • Нийтийн тээврийн тоог 249-өөр нэмэгдүүлнэ

Нийтийн тээврийн тоог 249-өөр нэмэгдүүлнэ

2017/07/06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын өдөр буюу маргааш нийтийн тээврийн тоог ердийн амралтын өдрөөс 249-өөр нэмэгдүүлэн ажиллахаар болжээ.

Мөн үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг 08:00 цаг байсныг 06:30, оройн буултын цагийг 23:00 цаг хүртэл өөрчлөлт оруулсан гэдгийг нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

- Нийтийн тээврийн үйлчилгээний

- үндсэн 88 чиглэлд 892 тээврийн хэрэгсэл,

- туслах 5 чиглэлд 21 тээврийн хэрэгсэл,

- зуслангийн 3 чиглэлд 5 тээврийн хэрэгсэл,

- шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний  3 чиглэлд оройн 22:30-аас шөнийн 01:30 цагийн хооронд 10 тээврийн хэрэгсэл үйлчлэх аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна