Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болж байгаатай холбогдуулан баярын өдрүүдэд хот хоорондын чиглэлд нэмэлтээр 250 тээврийн хэрэгсэл гаргахаар болжээ.
Ингэснээр иргэдэд хөнгөн шуурхай, найдвартай, баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлэх боломжтой болох аж.
Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлэхдээ тээвэрлэлт эхлэхээс 30 минутын өмнө ирж суудлаа эзлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хамгаалалтын бүсээ зүүхийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас иргэдэд анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна