• Эхлэл
  • Хүй долоон худагт Уяачдын наадам эхэллээ

Хүй долоон худагт Уяачдын наадам эхэллээ

2017/07/13

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын наадам Хүй долоон худагт болж байна. Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаанд 81 хурдан ажнай бүртгүүлж, гарааны зурхай руу хөдөлжээ.

Уяачдын наадмын хөтөлбөр:

7 дугаар сарын 13. Пүрэв. /Хүй долоон худаг/

7:00-9:20 Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон  морьдын уралдаан

10:00-14:00 Жороо морины тойргийн уралдаан

10:30-12:30  Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан  морьдын уралдаан

13:00-13:05 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх уяачдын наадмыг нээнэ.

13:05-13:20 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13:20-14:20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13:30-15:30 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан

14:20-14:30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд байр шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14:30-15:20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15:20-15:30 Урлагийн тоглолт

15:30-16:30  Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16:30-16:40 Урлагийн тоглолт

16:40-17:00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17:00-17:30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. 

17:00-17:50 Хүчит бөхийн барилдааны зургаагийн  даваа

17:50-18:20 Хүчит бөхийн барилдааны долоогийн  даваа

18:20-18:40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18:40 Хурдан морины салбар хорооны дарга Х.Батбилэг уяачдын наадмыг хаах юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна