• Эхлэл
  • Залуус түймрийн голомт руу хөдөллөө

Залуус түймрийн голомт руу хөдөллөө

2017/07/15

Хэсэг залуус санаачлан Гал сөнөөгчдөд туслах групп нэртэй фейсбүүк группээр түймрийн голомт руу явж гал сөнөөгчдөд дэмжлэг үзүүлэн түймрийг унтраах, хоол унд бэлтгэн өгөх зэргээр туслахаар нэгдэж байна. 

Түймрийг унтраахад туслахаар 150 гаруй залуус өнөөдөр түймрийн голомт руу хөдөллөө.

Тэд түймэр унтрааж байгаа Онцгойгийн залууст туслах юм. Ойн түймэр дүрэлзэж байгаа голомт руу мэргэжлийн хүмүүс л ажиллах боломжтой тул залуус тэдэнд туслах үүрэг гүйцэтгэх аж. Хоёр хоногийн хугацаатай ажиллахаар таван авто машинд хуваагдан, Сүхбаатарын талбайгаас хөдөлсөн юм.

Онцгойгийнхонд туслах багт эмч, сэтгүүлч, инженер гээд төрөл бүрийн мэргэжилтэй залуус олноор цуглажээ. Мөн түймрийн голомтод ажиллаж байгаа онцгойгийн залууст туслахаар иргэд хандив өргөснөөр өнөөдрийн байдлаар 6 сая төгрөг цугласан байна.

Сүхбаатарын талбайд цугласан иргэд гутал хувцсаас эхлээд эд материалын тусламжийг ч үзүүлсэн. Тусламжийн цуваа эхнээсээ түймэр асаж байгаа газруудад хүрч эхэлжээ.  

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 20 гаруй түймэр асаж байгаа аж. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна