Улсын хэмжээнд 21 түймэр асаж байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн.
Цаг агаар хэт халж байгаа хуурайшилт ихтэй энэ үед гарч байгаа нийт түймрийн 70-80 хувь нь иргэдийн буруутай үйлдлээс болж буйг мэргэжлийн хүмүүс анхаарууллаа.
Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр шуурхай хуралдаан хийж, ногоон бүсийн аялал жуулчлалыг түр хугацаагаар зогсоох үүрэг өгсөн.
Нэгэн зэрэг олон газарт асаж буй түймрийг унтраахад хүн хүчний бололцоо хомсдож буй тул үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахаас өөр замгүй гэж үзэх хүн олон байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас түймэр асч байгаа бүс нутгуудад энэ сарын 17-19-нд борооны үүл хуримтлагдах ба зориудаар хур тунадас оруулах бололцоотой гэсэн мэдээлэл өгөв.
Сэтгэгдэл байхгүй байна