• Эхлэл
  • С.ЭНХТҮВШИН: Чийг ихтэй үүл буудаж, бороо оруулах боломжтой

С.ЭНХТҮВШИН: Чийг ихтэй үүл буудаж, бороо оруулах боломжтой

2017/07/16

Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин ‘Монгол Улсын Ерөнхий сайд, Онгой комиссын даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт гурван баг гарч, үүлэнд зориудаар нөлөөлөн Ерөө, Мандал суманд асч буй түймрийг унтраахаар ажиллаж байна. Төв аймагт мөн хоёр баг ажиллаж байгаа. Сэлэнгэ аймгийн Мандал суманд өчигдөр хоёр үүл буудах пуужин харваж, хоёр цаг орчим бороо орсон.

Долдугаар сарын 17-ноос эхлэн баруун талаас чийг орж ирж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Завхан, Хөвсгөл, Булганы өмнө хэсэг, Архангай аймгийн баруун хэсгээр орж байна. Энэ бороо зүүн хойшоо чигтэй байгаа учраас түймэр гарч байгаа бүсүүдээр маргааш үдээс хойш, шөнөдөө дайрах магадлалтай байгаа.  Нийт нутгаар зуншлага муу байна гэсэн үзүүлэлттэй байна. 

Долдугаар сарын 17,18-нд, 22-24 болон сарын сүүлээр бороо орох нөхцөл бүрдэж байгаа учраас ой хээрийн түймрийг нэг талаас хүн хүч, нөгөө талаас байгалийн бороо орж байж унтраах боломжтой. Тиймээс ч УЦУОШХ-ээс яаралтай арга хэмжээг авч, ажиллаж байна. Үүл бүрийг буудах боломжгүй. Борооны үүл, чийгтэй үүл гэж тусдаа байдаг учраас чийг ихтэй үүл буудаж, бороо оруулах боломжтой гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй’ гэв.

Ийнхүү түймрийн нөхцөл байдлын мэдээллийг сонсч, тодорхой үүрэг чиглэл өгсөн Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх, ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү нар Онцгой комиссын хуралдаанаас шууд түймрийн голомт руу явлаа.

Эх сурвалж: ОБЕГ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна