• Эхлэл
  • Түймэр унтраахад зориулж 10 сая төгрөг хандивлав

Түймэр унтраахад зориулж 10 сая төгрөг хандивлав

2017/07/17

Монгол даяар 26 түймэр асаж байна , дор хаяж гурван Ка-32А загварын түймэр унтрааж , ус цацдаг ОБЕГ-ын зориулалттай нисдэг тэрэг хэрэгтэй байна.

Монгол орон минь галд шатаж Өвгөдийн минь газар шороо үнсээр уйлж байгаа энэ үед Монгол залуус өөрсдийн чадах чинээгээрээ туслаж буй.

Өөрсдийн биеэр гал унтраалцаж байгаа хэсэг залуус байгаа бол өөр нэг хэсэг нь тэдэнд хоол хүнс, усны зүйл хүргэж байгаа юм.

Монголоо гэсэн сэтгэлтэй цөөн хэдэн хүмүүс л энэ их галын төлөө тэмцэж байгаа ОБЕГ-ын залууст туслалцаа үзүүлж байна. Тэгвэл энэ сайн үйлсэд Үндэсний уул уурхайн томоохон компани Алтан Дорнод Монгол ХХК-ий захирал Т.Ганболд нэгдлээ.

Учир нь тус компани  гал унтраах ажилд зориулан ОБЕГ-ын дансанд 10 сая төгрөг хандив болгон шилжүүлсэн ажээ. Мөн тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлан үндэсний компаниудаа туслахыг уриалсан байна. Харин  одоогоор тус компаниас өөр энэ их галыг унтраах ажилд туслах хүсэлтэй  аж ахуйн нэгж алга.

Жишээ нь, Нарантуулийн захирал Ш.Сайхансамбуу , МАКС группын ерөнхийлөгч Д.Ганбаатар , MCS группын захирал Ж.Оджаргал , Гацуурт группын ерөнхийлөгч Л.Чинбат, Петровис компаний захирал Ж.Оюунгэрэл, АПУ Г. Батхүү, МАК Н.Номтойбаяр Скай С.Батболд, Ажнай Бат-Эрдэнэ, Мон-Уран Наранхүү гэх зэрэг томоохон аж ахуй нэгжүүд үүсээд буй энэ их аюулт туслах гуйзаа.

Харин анхдагч болон хандив өгсөн Алтан Дорнод Монгол ХХК-д баярласан талархсанаа илэрхийлье.  

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна