Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр зуны халуун, өвлийн хүйтнийг үл ажиран гал усны аюулаас ард иргэдээ хамгаалж байдаг энх цагийн эрэлхэг залуусдаа чадлын хирээр тусалж байгаа залуусын аянд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нэгдэж сарын цалингаа хандивлажээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хандив гардуулах үеэр “Ойн түймэртэй тэмцэх чиглэлд Онцгой байдлын ерөнхий газрын нийт албан хаагчид бүх хүчээ дайчлан ажиллаж байгаад бахархаж байна” гээд тэдний энэ ажилд ард иргэд идэвхи санаачлага гарган хувиасаа мөнгөн хандив, хувцас хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн гэх мэт боломжтой бүхнээр дэмжлэг үзүүлсээр байгааг онцоллоо. Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал УИХ-ын гишүүн М.Оюунчимэгт талархал илэрхийлээд “Иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хандивыг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулна” гэлээ.
Харин дараа нь намрын чуулган эхлэхээр Их хуралд онцгойгийн албан хаагчдын нийгмийн болон амьдралын баталгааг хангахад анхаарал хандуулж лобби бүлэг байгуулахаар болжээ.
Нэг удаагийн хандив дэмжлэгээс илүү онцгойгийнхонд төрийн бодлогын дэмжлэг маш их хэрэгтэй.
Мөн иргэд гишүүний энэхүү үйлдлийг тийм ч таашаахгүй байгаа бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна