Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхтэй зэрэгцэн нэр дэвшигчдийн боловсрол, гэр бүлийн байдал гээд олон асуудал иргэдийн анхаарлыг татаж эхэлсэн.
Тэр дундаа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Халтмаагийн Баттулгын гэргий хэн болох тухай хэлэлцүүлэг цахим орчинд өрнөж, халз мэтгэлцээний үеэр ч энэ асуулт түүнд ирж байв. Гэвч өнөөг хүртэл Ерөнхийлөгч болон түүний ажлын албанаас албан ёсны мэдээллийг нийтэд өгөөгүй.
Харин Москвад төвтэй Ази-Европын асуудлыг голчлон мэдээлдэг “The Eurasia Daily” агентлагийн цахим хуудаст Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь Анжелике Даваин гэх Орос гаралтай бүсгүйтэй гэрлэсэн гэж онцлон бичсэн байна.
Уг мэдээнд шинэ Ерөнхийлөгч Их Тэнгэр цогцолбор дахь харшид бус хотын төвд амьдарч, ажилдаа алхаж очих болсон тухай Монголын хэвлэлээр ярьж байгааг мэдээлжээ. Улмаар түүнийг алдартай тамирчин, бизнес эрхлэгч гэдгийг онцлоод гэр бүлийн байдлыг нь дурьдсан нь энэ юм.
Эх сурвалж: The Eurasia Daily
Сэтгэгдэл байхгүй байна