• Эхлэл
  • “Гал сөнөөгчдөд туслах групп”-ийнхэн шагнуулжээ

“Гал сөнөөгчдөд туслах групп”-ийнхэн шагнуулжээ

2017/07/19

Ой хээрийн түймрийг унтраахад гал сөнөөгчдөд туслах зорилгоор фейсбүүк худаснаа залуус нэгдэн “Гал сөнөөгчдөд туслах групп” байгуулан хэдийнээ 36 мянган гишүүнтэй болоод байгаа билээ.

Энэхүү группэд нэгдсэн залуус хандивын аян болон өөрсдийнхөө чадлаар гал сөнөөгчдөд туслах ажлыг өрнүүлэн, галын бүст очиж ажиллаж байгаа юм.

Тэгвэл тэдгээр залуусын төлөөллийг Батсүмбэр аймгийн хүндэт тэмдгээр шагнажээ. Энэхүү группийн залуус удахгүй Туул голоо цэвэрлэх аян өрнүүлэх юм байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна