Түүхий эдийн ханш чангарч, өнгөрсөн долоо хоногт уул уурхайн компаниудын хувьцааны ханш өсөлттэй байлаа.
Тухайлбал, “Оюутолгой”-н хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны нэгж ханш өнгөрсөн долоо хоногт 1.4 хувиар өсөж, 3.6 канад долларт хүрчээ.
Харин Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компанийн хувьцааны ханш 2.78 хувиар өсөж, 0.19 австрали доллартай тэнцлээ. Сүүлийн нэг сарын хугацаанд тус компанийн хувьцаа 0.17-0.21 австрали долларын түвшинд хэлбэлзэж байгаа.
Тэгвэл Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш баасан гарагт нэг хувиар буурч, 0.9 канад доллараар хаагджээ. “Erdene Resource Development” нь Монгол Улсад Баянхөндий, Алтаннар ордод зэс, алтны хайгуул хийдэг юм.
Эх сурвалж: times.mn
Сэтгэгдэл байхгүй байна