• Эхлэл
  • Цемент тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн дугуй буудаж гал гарчээ

Цемент тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн дугуй буудаж гал гарчээ

2017/07/20

Хан-Уул дүүргийн Өлзийтийн Авто Тээврийн Шалган Нэвтрүүлэх Товчооны дэргэдэх Мон-Суль шатахуун түгээгүүрийн зогсоолд 2017.07.20 ний өглөөний 5 цаг 5 минутад цемент тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн дугуй буудаж гал гарсан байна.

Гал түймрийн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраажээ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна