Улаанбаатар хотод аялал жуулчлал болоод тусгай хамгаалалттай газар бүс нутаг ганцхан байдаг. Энэ нь Богдхан уул билээ. Тэгвэл энэхүү бүс газрыг 2017 оны долдугаар сарын 16-наас эхэлж Энигма компани зөвшөөрөлгүйгээр ухаж эхэлжээ.
Авто замын газар, БОАЖЯ тусгай хамгаалалтын бүс нутгийнхан энэхүү үйл ажиллагааны нөхцөл байдлыг цагдаагийн газарт уржигдар буюу энэ сарын 18-нд мэдэгдэж улмаар Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллага, Хэвлэл мэдээлэлийнхний төлөөлөлтэй хамтран тус газрын нөхцөл байдалтай танилцаж байгаа юм.
Монгол улсын тусгай хамгаалалттай бүс нутаг болох Богд ууланд 42 га бүхий Энигма компанийн 3 га газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн авто зогсоол, хогийн цэг, амралтын цэг барих шийдвэрийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гаргаад байсан. Энигма компани БОАЖЯ-ыг шүүхэд өгч, асуудал шүүхийн шатанд байгаа аж. Гэтэл Энигма компани шүүхийн шатанд байгаа асуудлыг цэгцрээгүй байхад нь уржигдар буюу долдугаар сарын 16-наас зөвшөөрөлгүй газар ухаж эхэлжээ. МХЕГ-аас үйл ажиллагаа явуулахыг хориглоод байгаа ч эсэргүүцэн ухсаар байгаа юм.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Энэ оны гуравдугаар сард Засгийн газрын хуралдааны шийдвэр гаргаж Нийслэл хотын иргэдийн явган аялалын замыг гаргах зорилгоор 3 га газарт 500 автомашины зогсоолыг гаргаж өгье гэсэн шийдвэр гаргасан.
Гэтэл Энигма компани Засгийн газар болон БОАЖЯ-ны сайдын гаргасан тушаалтай маргалдаад шүүхдээд байгаа. Шүүхийн анхан шатны шийдвэрээр Энигма компани талд шийдвэр гарсан. Энэ шийдвэрт бид харамсаж байсан.
Монголын шүүх өнөөдөр нийтийн эзэмшлийн зам талбай гаргах асуудал дээр эх оронч сэтгэл гаргах болов уу гэж хүсч байсан. Гэтэл мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүсийн талд давуу эрхтэй шийдвэр гараад байгаад бид харамсаж байна.
Гэхдээ бид хүчин мөхөстөхгүй давж заалдах шатны шүүхэд хандаж байна. Мөн Монгол улсын ерөнхий прокурорт хандаад байна. Одоогийн байдлаар долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн зөрчлийн тухай хуулиар авч үзвэл энэ асуудлыг зогсоох бүрэн боломжтой байгаа юм. Өнөөдөр болж байгаа нөхцөл байдлаас харахад Энигма компани ийм том газрыг ухаж хууль бус үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байна. Энэ бол маш буруу.
Аж ахуй нэгж байгууллага барилгын ажил эхлэхийн тулд байгаль орчны үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ, мэргэжлийн хяналтын дүгнэлт, зураг төслөө батлуулсан байдал зэрэг зүйлийг хангаж байж ажил явуулах эрхтэй болдог. Гэтэл өнөөдөр хувийн эзэмшлийн газар дээр барилга барих гэж байгаа юм шиг дур зоргоороо авирлаж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад бид эвлэрэхгүй. Иймээс хэрвээ шаардлагатай бол БОАЖЯ Энигма компанийн 3 га газар дээр биш 45 газар дээр цуцалт хийгээд магадгүй бид шүүхдэх шаардлагатай гэж үзэж байна.
Гэтэл өнөөдөр монгол улсад 0,5 га газарч болтугай олгоод өгөөч гэсэн хүсэлт, өргөдлүүд хэдэн мянгаараа ирсэн байна. Өнөөдөр эзэмшиж байгаа 45 га газрын төлбөрийг төлөөгүй төсөвт 3 тэрбум төгрөгийн өртэй байх жишээтэй байна. Нэг үеэ бодвол иргэд хуулиндаа захирагдаж ажил үүргээ гүйцэтгэж байна. Нөгөө талд хэсэг хүмүүс дураараа авирлаж мөнгө төгрөгтөө бардаж байна.Өнөөдрийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллага бүгдээрээ ирж оролцсон. Энэ хууль бус үйл ажиллагааг лацдаж ломбодсон боловч лацыг авч хаяад дураараа ухсан. Одоо бид дахиж лацдан дараа нь эд нар юу хийхийг харж байна гэсэн бодолтой байна” гэсэн юм.
Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Цагдаагийн байгууллага БОАЖЯ-тай хамтраад бүх төрлийн төрийн ажлыг хамтарч хийж байна.
Өнөөдөр үүссэн нөхцөл байдал бол Энигма компанид олгосон байгаа энэ газар дээр бол аялал жуулчлалын иргэдийн хамгийн хүсэн хүлээдэг аялал жуулчлалын зам болгох 2,4 км камыг хийх, 300 гаруй автомашины зогсоолтой аялал жуулчлалын замыг засах ажлыг иргэдийн зүгээс олон мянган хүсэлтийг нийслэлд өргөн барьсны үүднээс 2017 оны төсөвт бол 2,9 тэрбум төгрөг тавьсан байгаа юм.
Гэтэл Энигма компани авто зогсоолыг хийлгэхгүй гэсэн маргааныг үүсгээд өнөөдрийг хүртэл явж байна. Өнөөдрийн үүссэн байгаа нөхцөл байдал ямар нэг хууль тогтоомж зураг схемгүй таш том газар ухсан байна.
Аялал жуулчлалын замыг засаж өгөөч гэсэн үүднээс Хэд хэдэн ажлын хийж гүйцэтгэхээр 80 гаруй сая төгрөгөөр явган хүний зам маршрутыг хийсэн.
Энэ удаагийнх 2017 оны төсөвт суусан иргэдэд зориулсан аялал жуулчлалын цогц шийдлийг бүрдүүлж өгөх гэсэн боловч үндсэндээ бүтээн байгуулалт цаг хугацааны тал нь өнгөрчхөөд байна” гэв.
Эх сурвалж: times.mn
Сэтгэгдэл байхгүй байна