• Эхлэл
  • 30 мянга 636 жолоочид онооны урамшуулал олгогджээ

30 мянга 636 жолоочид онооны урамшуулал олгогджээ

2017/07/20

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 138 мянга 688 жолоочийн оноо хасагдаж, нэг мянга 46 жолоочийн зөрчлийн оноо дуусч эрх түдгэлзүүлсэн аж. Тэгвэл оноо сэргээгдэх урамшууллын нөхцөлөөр 503 жолооч заавар журмын дагуу эрхийг нь сэргээжээ.

Түүнчлэн "Жолоочийн оноо тооцох журам"-д "Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ" гэж заасны дагуу 30 мянга 636 жолоочид онооны урамшуулал олгогджээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна