• Эхлэл
  • 1.1 сая төгрөгийн хандив илгээжээ

1.1 сая төгрөгийн хандив илгээжээ

2017/07/20

Ойн түймэртэй холбогдуулан АНУ-ын Чикаго хотноо яруу найрагч Х.Тэргэл, бизнес эрхлэгч н.Батцэнгэл нар тэнд амьдарч буй 10 мянга гаруй монголчуудынхаа дунд хандивын аян өрнүүлж, нийт 1.116.000 төгрөгийн хандив цуглуулсныг Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн байна.

ОБЕГ-аас мэдээлснээр, өнөөдөр “Оюу-Толгой ХХК”-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес болон тус компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас ой хээрийн түймэрт ажиллаж буй алба хаагчдад зориулж хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, бэлэн мөнгө нийлсэн 53 сая төгрөгийн хандив гардуулжээ.

Хандивын аянд хөдөө орон нутгийн иргэд ихээр нэгдэж буй юм байна. Тэдний нэг болох Хэнтий аймгийн Чингис хотын “Залуусын давалгаа” сайн дурын бүлгийн 10 гаруй залуу нэгдэн 400 гаруй иргэний дунд хандив өрнүүлж, 500 гаруй мянган төгрөгийн эд материал, 1,250,000 төгрөгийг хандивлалаа.

Мөн “Багануур Хувьцаат ХХК”-ийн зүгээс 25 сая төгрөгийн үнэ бүхий хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, 11,590,000 мянган төгрөгийн мөнгөн хандивыг гардуулсан бол Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ажилтнууд бас аянд нэгдэж 1,500,000 төгрөгийн хандив илгээжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна