• Эхлэл
  • TEDxYouth EUTS арга хэмжээ зохиогдоно

TEDxYouth EUTS арга хэмжээ зохиогдоно

2017/07/21

Та бид бүхний сайн мэддэг TEDx арга хэмжээ монголд TEDxYouth@EUTS нэрэн доор зохион байгуулагдаж байна. Урьд нь TEDx арга хэмжээнүүд Монголд зохиогдож байсан ч энэ удаагийн TEDxYouth@EUTS хамгийн сонирхолтой, гайхалтай арга хэмжээ болох гэж байна.

TEDxYouth@EUTS арга хэмжээ нь 8 дугаар сарын 2нд "Under The Sea" гэх сэдэв дор зохион байгуулагдаж та бүхэнд бидний амьдралын далай дотор ямар их тайлагдаагүй, мэдэгдээгүй гайхамшигтай боломжууд, нууцууд байдаг талаар сонирхолтой илтгэлүүдээрээ дамжуулж та бүхэнд хүргэхийг зорьж байна.

Энэхүү арга хэмжээгээрээ бид та бүхэнтэй цуг амьдралын далайд шумбаж, шинийг эрэлхийлж, шинэ санаа болон мэдлэгийг түгээх болно. Үүнд эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан зэрэг томоохон сэдвүүдийг хамарсан маш сонирхолтой арга хэмжээ болох болно.

Уг арга хэмжээ нь 6 цагийн арга хэмжээ бөгөөд үүнд 8 илтгэл, цайны завсарлага, өдрийн хоол, сонирхолтой үзүүлбэрүүд, тоглолт, хөгжөөнт тэмцээнүүд гэх мэт маш сонирхолтой хөтөлбөрөөс бүрдсэн энэхүү гайхалтай арга хэмжээнд та бүхнийг нэгдэхийг хүсэж байна!

Хаана: TANAN Center
Хэзээ: 2017.08.02
Хураамж: 25,000T/өдрийн хоол, уух юм гэх мэт зүйлс багтсан/

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/…/1FAIpQLSd5djCnnqxSNiVUbQ…/viewform


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна