Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй ХК-иудын 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан мэдээнүүд гарч эхэллээ. УИД ХК өнөөдөр эхний хагас жилийн тайлангаа нээлттэй мэдээлжээ.
Тайлангаас харвал компани 2.7 тэрбум төгрөгийн Борлуулалтын орлого олж, Орлогын татварт 15.9 сая төгрөг төлж, Тайлант үед 431.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тайланд компаний санхүүгийн зардал нилээд өндөр дүнг эзэлж байна.
Тэр дундаа Хүүний төлбөр 891.8 сая төгрөгийг зардалд тусгажээ. 2016 оны эцэст тус компаний Хуримтлагдсан алдагдлын хэмжээ 6.9 тэрбум төгрөгт хүрээд байсан бол ийнхүү 2017 оны эхний хагаст 431.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар 6.5 тэрбум болж бага ч гэсэн багассан үр дүн гарчээ.
Сэтгэгдэл байхгүй байна