Мэдэгдэл

2017/07/22

Хэрэглэгчдээс удаа дараа ирүүлсэн санал гомдлын дагуу дараах мэдэгдлийг гаргаж байна.

Сүү ХК болон “Номин тав трейд” ХХК-ийн хооронд байгуулсан худалдааны чиглэлээрх хамтын ажиллагааны гэрээ 2017 оны 6 дугаар сарын 30-наар дуусгавар болсон бөгөөд 7 дугаар сарын 1-нээс гэрээ сунгагдах байсан боловч талууд борлуулалтын хувь шимтгэл зэрэг гэрээний зарим нөхцөл дээр харилцан тохиролцоонд хүрч чадаагүйгээс Сүү ХК-ийн бүтээгдэхүүнүүд Номингийн салбар дэлгүүрүүдээр худалдаалагдахгүй байгааг хэрэглэгч та бүхэнд мэдэгдэн, хүлцэл өчиж байна.

Та “Миний Монголын сүү”-гээ өөрт ойр байрлах бусад сүлжээ болон хүнсний дэлгүүрүүдээс худалдан авна уу.

МОНГОЛ УЛСЫН УУГАН ҮЙЛДВЭР СҮҮ ХК


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна