• Эхлэл
  • АНУ бүс нутагт цэргийн хүчээ нэмэгдүүлж, Раккагийн тулалдаанд оролцоогоо өрөгжүүлж байна

АНУ бүс нутагт цэргийн хүчээ нэмэгдүүлж, Раккагийн тулалдаанд оролцоогоо өрөгжүүлж байна

2017/07/23

1. Сирийн засгийн газрын цэргүүд Сухнагийн чиглэлд ИУ-ийн эсрэг хэд хэдэн довтолгоо хийжээ. ИУ-ийн хяналтанд байгаа тус хотыг тойрсон уулын бүсэд хүчтэй тулаан явагдаж байна. Энэ хот Палмира-Дир Эззрорын авто замын хамгийн сүүлчийн хамгаалалтын гол газар тул ИУ-хан хотыг маш хүчтэй хамгаалж байна.

2. Мягмар гаригт Идлиб мужид Хаиат Тахрир аль-Шам (HTS) бүлэглэл Ахрар аль-Шам бүлэг руу довтолжээ. HTS нь Хизариин тосгоны ойролцоох Ахрар аль-Шамын байрлал руу дайрч тосгоныг эзлэв.

Ахрар аль-Шамын 2 гишүүд, түүний дотор албаны дарга Иосиф Аль Фадл амь үрэгджээ. Марарат ан-Нуман, Жабал Завия-д мөн зөрчилдөөн гарсан байна.

Лхагва гаригт дээрх хоёр бүс нутагт зөрчилдөөн үргэлжлүүлсээр байв. Энэ тулаан нь орон нутаг дахь хоёр бүлэглэлийн нөлөөлөл өсөхийн хэрээр улам бүр нэмэгдсээр байна.

HTS болон Ахрар аль-Шам бүлэглэлүүд мужийн улс төр, цэргийн манлайллын төлөө өрсөлдөж, аль нөлөөтэй нь Турк-Сирийн хилээр нэвтрэх зэвсэг, бэлэн мөнгөний урсгалыг хянах боломжтой. HTS бүлэглэл нь Сирийн мөргөлдөөнийг зохицуулах ямар ч төрлийн хэлэлцээрүүдээс гадуур байдгаас гадна, сөргөлдөгч болон Сирийн засгийн газар хоорондын хэлэлцээрийг таслан зогсоож Идлиб мужид бүрэн хяналт тавихыг эрмэлздэг юм.

3. Раккагийн хуучин хот ИУ-ийн хамгаалалтын гол цэг хэвээр байна. Энэ хотод Иракийн Мосул, Сирийн Алеппо хотод тулгарч байсан асуудлууд давтагдаж байна. Өөрөөр хэлбэл алан хядагчид энгийн иргэдээр бамбай хийх, амиа золиослох зэрэг үйл явцуудыг идэвхитэй ашиглаж байна. Үүнээс гадна АНУ бүс нутагт цэргийн хүчээ нэмэгдүүлж, Раккагийн тулалдаанд оролцоогоо өрөгжүүлж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна