• Эхлэл
  • Улаанбаатарт түр зуурын бороо орно

Улаанбаатарт түр зуурын бороо орно

2017/07/24

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

2017 оны 07 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-26-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна