• Эхлэл
  • “Хүннү эйр”-ийн онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарсны улмаас ослын буулт хийжээ

“Хүннү эйр”-ийн онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарсны улмаас ослын буулт хийжээ

2017/07/24

Хүннү эйр” компанийн Улаангом-Улаанбаатар (ULO-ULN) MR 162 дугаартай нислэг өчигдөр буюу долдугаар сарын 23-ны өглөөний 10.00 цагт Увс аймгийн Улаангом сумаас хөөрч улмаар онгоцны нэг хөдөлгүүрт нь гэмтэл гарсан тул Мөрөн хотод ослын буулт хийжээ.

Уг байдлыг шинжлэн дүгнэлт хийхээр ИНЕГ-ын Нисэхийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын Албаны мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн, “Хүннү эйр” компанийн инженер техникийн ажилтнууд Улаанбаатараас Мөрөн хотод очиж ажиллаж байгаа аж.

Одоогоор зорчигчдийн талаар тодорхой мэдээлэл алга байна.“Хүннү эйр” компанийн онгоц хоёр жилийн өмнө мөн ослын буулт хийж байжээ.

Эх сурвалж: times.mn

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна