• Эхлэл
  • Хонгконгоос хос алтан медаль хүртлээ

Хонгконгоос хос алтан медаль хүртлээ

2017/07/24

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа олгодог өсвөр үе, залуучуудын нээлттэй тэмцээн Хонгконгт болж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай таван бөх хүч үзэж бүгд шагналын тавцанд гарч 100 хувийн амжилт үзүүллээ.

Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр залуучуудын ангилалд 57 кг-д Батсүхийн Алтанцэцэг Хонгконг, БНСУ, Малайзын бөхчүүдийг дараалан ялж алтан медаль хүртсэн. Мөн 52 кг-д Баатарын Мөнхжаргал Хонгконг, Казахстан, БНСУ-ын жүдочдыг ялж аваргаллаа. Тэмцээний эхний өдөр манай тамирчид иж бүрэн медаль хүртээд байсан бол сүүлийн өдөр хоёр алтан медаль нэмэгдлээ.

Манай тамирчид Хонгконгт гурав хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд ирэх долоо хоногт Макаод олон улсын ээлжит тэмцээндээ оролцох юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна