Өмнөд Солонгосын нийслэлд амьдардаг Монгол улсын иргэн эрэгтэй нутаг нэгт найз бүсгүйгээ хутгалж гэмтээсэн хэрэг саяхан гарсан талаар Сөүл хотын цагдаа Даваа гарагт мэдээлжээ.
Эмэгтэй цээж, хүзүү, нуруундаа хэд хэдэн удаа хутгалуулсан ч амьд үлдсэн байна. Хэргийн газар дээрээс эрэгтэйг баривчилсан бөгөөд түүнд хүний амь хөнөөхийг завдсан хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг хэрэг өнгөрсөн Бямба гарагийн шөнө Сөүл хотын Сёдэмун дүүргийн Бугахён хороолол дахь эмэгтэйн амьдардаг байранд гарчээ.
Найз залуугаа гэрээсээ явахыг шаардах үед түүн рүү довтолсон гэж хохирогч эмэгтэй цагдаад мэдүүлсэн байна.
Эх сурвалж: Korea Times
Сэтгэгдэл байхгүй байна