• Эхлэл
  • Аль-Букамал-Алеппогийн хурдны замыг тасалжээ

Аль-Букамал-Алеппогийн хурдны замыг тасалжээ

2017/07/25

1. Сирийн арабын арми (SAA) Барс хүчин ба Трибал хүчин ОХУ-ын нисэх хүчний дэмжлэгтэйгээр Al-Dakhilah, Bir Al-Sabkhawi, Ал-Сабхави зэрэг газруудыг Раккагийн өмнөд хөдөө нутагт ИУ-ын террористуудаас ангижруулжээ. Засгийн газрын эх сурвалжууд Евфрат мөрөн дээр хүрч, Аль-Букамал-Алеппогийн хурдны замыг тасалсан гэжээ.

2. Аль-Бакамал-Алеппогийн хурдны зам дээр хяналт тавих нь Раккагийн нутаг дэвсгэрээс Deir Ezzor-ийн чиглэлд АНУ-ын удирдсан үйл ажиллагааг саатуулах боломжтой болж байгаа юм.

3. Сирийн араб арми (SAA), Хизболла бүлэглэл, Ливанын арми Хаяат Тахрир ал-Шам (хуучин Ал-Каидагын Сирийн салбар болох Jabhat al-Nusra) болон ИУ-ийн гишүүдийн эсрэг Сирийн-Ливанийн хил дээр тулалдаж байна. SAA болон Хизболла бүлэглэл Жаруд Флита болон Сирийн нутаг дэвсгэрт байгаа ойролцоох цэгийг чөлөөлжээ. Түүнчлэн Ливаны армийг дэмжсэн Хизболла нь Жароуд Арсалийн 70% -ийг чөлөөлсөн байна. Тус бүс нутагт цэргийн албанд татах ажиллагаа явагдаж байна.

4. Ням гаригт Хаяат Тахрир ал-Шам (HTS) нь Идлиб хотод бүрэн хяналт тавьсны дараа үлдсэн HQ-ууд болон тухайн газар нутгийн Ахрар ал-Шам-ийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг эзлэв. HTS нь бага эсэргүүцэлтэй тулгарч, Ахрар аль-Шамын гишүүд хэд хэдэн удаа гал нээсний дараа хотоос хөдлөсөн байна. Үүний зэрэгцээ, Идлиб-ийн Ал-Зираа тойрог замд тэсэлгээнд зориулж тоноглосон автомашины довтолгоонд HTS-ийн 13-н гишүүд алагдаж, хэдэн арван хүн шархадсан байна. Энэ хадлагын цаана ИУ эсвэл Ахрар аль-Шам-ийн аль нь байгаа эсэхийг мэдээгүй байна. ИУ-хан Идлиб мужид өөрийн нөлөөгөө өрөгжүүлэхийн тулд бүс нутаг дахь босогчидтой зөрчилдөөн үүсгээд байгаа юм. Тухайн бүс нутагт сөргөлдөөн эхлэх үед Ахрар ал-Шам бүлэглэлээс гадна 19-с доошгүй зэвсэгт бүлэглэл байсан бөгөөд үүнээс 15 нь HTS-д нэгдсэн байна. Ал-Каида бүлэглэлийн холбоотнууд Идлиб мужид үргэлж сөрөг талыг баримталсаар ирсэн бөгөөд энэ мужид цэрэг, улс төрийн эрх мэдлийг авахад маш ойрхон болоод байна. Ням гарагт өөр нэг эвлэрлийн хэлэлцээр Дамаскийн ойролцоох Зүүн Гаута мужид хэрэгжсэн байна. Египетийн нийслэл Кайр хотод ОХУ-ын дэмжлэгтэйгээр засгийн газар, орон нутгийн цэргүүд хоёрын хооронд хэлэлцээр байгуулагдсан байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна