Манай гарагийн дагуул болох Саран дээр бидний төсөөлж байснаас их ус, гадаргын гүнд нь байгааг тогтоожээ. Өмнө нь сарны туйлуудад ус байгааг тогтоосон бол энэ удаа туйлаас бусад хэсгүүдэд ч ус байгааг нэмж илрүүлсэн байна.
Цаашдаа саранд илгээх судалгаа шинжилгээний баг усны нөөцийн хэмжээг нь тогтоох гэнэ. Судлаачид сарны гадаргын чулуулгаас дотроо ус агуулсан жижиг шилэн бөмбөлгүүдийг илрүүлсэн нь хэдэн тэрбум жилийн өмнө сарны гадаргын гүнээс галт уулын тэсрэлтийн улмаас гарч ирсэн зүйл гэж дүгнэжээ.
Дараа нь тэд сарыг судалж байгаа Энэтхэгийн хиймэл дагуулаас авсан мэдээлэл дээр үндэслэн уг шилэн бөмбөлгүүдийн тархалтын зургийг гаргасан байна. Үүний үр дүнд боловсруулсан Сарны гүнд байгаа усны эх сурвалжуудын зураглалыг Nature Geoscience сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтэлсэн байна.
Олон жилийн турш эрдэмтэд сарыг бүхэлдээ хуурай биет гэж үздэг байв. 2008 онд эрдэмтэд 1970-аад оны Аполло аяллын багийн авчирсан сарны чулуулгийн дээжээс дээрх ус агуулсан шилэн бөмбөлгүүдийг илрүүлж, саранд ус байгааг тогтоосон юм. Үүнээс хойш ус байгааг харуулсан өөр олон баримт цуглуулсан. Одоо харин хэр их хэмжээний усны нөөц байгааг тогтоох үлдэж байна.
Эх сурвалж: The Verge
Сэтгэгдэл байхгүй байна