• Эхлэл
  • “Монгол бөх” аппликейшн нэвтэрлээ

“Монгол бөх” аппликейшн нэвтэрлээ

2017/07/26

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны “Өвөрмонголын бат итгэлт соёл хөгжил” ХК  нь найр наадмын хамгийн шинэ, бүрэн мэдээллийг агуулсан “Монгол бөх”аппликейшныг бүтээжээ.

“Монгол бөх” аппликейшныг бүтээгчид бэлтгэл ажилдаа хагас жил зарцуулж,  дөрвөн сар шахам сүлжээ болон аппликейшнын бүтэц доторх зохион байгуулалт, найруулгыг хийн олон нийтэд танилцуулж байгаа юм. 

Тус аппликейшны “мэдээ” хэсэгт аймаг, хотын баяр, наадмын шинэ мэдээ, бөхийн таавар, тойм мэдээллийг үр дүнг нийтлэжээ. Харин ”бөх ” гэсэн хэсэг нь “Монгол бөх ” болон “бусад бөх ” гэсэн 2 бүлэгт мэдээ мэдээлэлээ байршуулжээ. 

“Монгол бөх ” буланд хувийн найр наадмаас эхлээд, алдарт бөхийн дурдатгал, бөхийн тайлам зэрэг 29 мэдээ мэдээлэл нийтлэгдээд байгаа бол  “бусад бөх ” буланд бөхийн олон төрлийн есөн мэдээ мэдээллийг нийтэлсэн байна.  

Мөн тус аппликейшнын “видео” хэсэгт шууд нэвтрүүлэг, бусад видео багтсан байна.

“Монгол бөх” аппликейшн нь одоогоор найр наадам, тусгай филм, шууд ярилцлага,шууд нэвтрүүлэг зэрэг дэд хэсгүүдээс бүрджээ.

Эх сурвалж-Eagle.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна