• Эхлэл
  • Байгаль орчинд ээлтэй, химийн бодис ашигладаггүй алт ялгагч машиныг хөнгөлөлттэй үнээр авах боломж

Байгаль орчинд ээлтэй, химийн бодис ашигладаггүй алт ялгагч машиныг хөнгөлөлттэй үнээр авах боломж

2017/07/26

Канадын Сепро Минерал Системс компани алт боловсруулах тоног төхөөрөмжөөрөө алдартай. Фалкон алтны концентраторын бага оврын хувилбарыг iCON гэх бөгөөд цагт 2, 10 тонныг ялгах хүчин чадалтайгаар үйлдвэрлэдгийг Монгол улсад албан ёсоор борлуулж эхлээд байгаа юм. 2 мм-ээс жижиг ширхэгтэй алтны хүдрийг гравитацийн аргаар зөвхөн усаар угааж алт авдаг энэ төхөөрөмж өнөөг хүртэл гар аргаар алт олборлож байгаа Аляска, Өмнөд Америкийн Чили, Перу зэрэг улс орнуудад маш өргөн хэрэглэдэг байна. Ердөө 200 кг-тэй энэ төхөөрөмж бидний хөдөө гадаа явахдаа хэрэглэдэг бага оврын генератороор гаргасан 220кВ-ын цахилгаанаар ажилладаг учир зөөвөрлөхөд хялбар. Үндсэн болон шороон ордны ямар ч хүдрийг угааж болох төдийгүй алт авалт хүдрээс хамааран 65-97% байдаг байна. Сепро Минерал Системс компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Канад Технологи Майнинг Сервис компани жижиг оврын 2 болон 10 тонн хүдэр угаах тоног төхөөрөмжиндөө нээлтийн хямдрал зарлаад байгаа бөгөөд эхний таван захиалагчид 5%-ийн хөнгөлөлттэйгээр худалдан авах боломж олгож байгаа ажээ.

Алт ялгагч төхөөрөмжийг шигшүүрийн хамт, эсхүл шигшүүр болон насосны хамт багц болгон авахад мөн хямдралтай үнээр авах боломжтой. 

Холбоо барих утас: 98009399, 99092816 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна