Түр зуурын бороотой

2017/07/31

Өнөөдөр нийслэл Улаанбаатар хот үүлэрхэг 23-28 хэм дулаан байна. Өдөртөө салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд    16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 градус, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Алтай өвөр говиор 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо, аадар орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна