• Эхлэл
  • С.Зоригийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хурлын тов гарлаа

С.Зоригийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хурлын тов гарлаа

2017/08/01

С.Зоригийг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр Улсын Дээд шүүхэд болохоор товлогджээ.

Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох энэ хэргийн эхний хоёр шатны шүүхийн шийдвэр гарч, тэдэнд 24-25 жилийн ял оноогоод байгаа билээ.

Харин тун удахгүй болох Улсын Дээд шүүхийн хуралдаанаар өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж, эцсийн шийдвэрийг гаргана.

Дээд шүүхийн хурал өмнө нь зургаадугаар сарын 28-нд товлогдоод байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилж байсан юм.

Эх сурвалж: times.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна